Титмийн зар

Eng
>

“Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” “Арьс ширний холбоо”, ”Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны уулзалт 2018 оны 4-р сарын 11-ний өдөр “Peace Building” төвийн 305 тоот өрөөнд боллоо. Уулзалтад Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал Л.Алтай, Арьс ширний холбооны зөвлөх инженер  С.Даваажав, М.Бат-Очир нар оролцов.

Уулзалтын зорилго:

Харилцан санал солилцох сэдвийн талаарх мэдээллийг “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”  ОНӨТҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Дүүрэнбаяр танилцууллаа.

 

Уулзалтад оролцогсод  байгуулсан санамж бичгийн хүрээнд хийх ажлын талаар ярилцан, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах, хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

Мэдээ бэлтгэсэн:И.Оюунчимэг

Сэтгэгдэл бичих