Титмийн зар

Eng
>

“Эмээлт паркийн төслийн үйл ажиллагааны явцын танилцуулга” сэдэвт уулзалтыг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Нийлэлийн Хангарди Ордонд зохион байгууллаа.

Уг уулзалтанд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны төлөөлөл, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөл мөн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн эзэд, бие төлөөлөгч нар оролцлоо.

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-аас “Хөнгөн үйлдвэрийн талаар төрөөс баримтлаж буй бодлого” сэдвээр, мөн “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас төслийн үйл ажиллагааны явцын талаар тус тус танилцуулж, холбоод болон үйлдвэрлэгч нарын төлөөлөлтэй паркт байрших үйлдвэрүүдэд тавигдах шаардлага, тус төслийн дэд бүтцийн төлөвлөлт зэрэг асуудлаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтын төгсгөлд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын зүгээс “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” болон “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-той хамтын ажиллагаа харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл бичих