Титмийн зар

Eng

Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ны 173 тоот захирамжаар байгуулагдсан “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Төслийг эрчимжүүлэх ажлын хэсгийн ээлжит хурал 2018 оны 3-р сарын 2-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газар, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Барилга хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газар,Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого,зохицуулалтын газар, Нийслэлийн үйлдвэрлэл Инновацийн газар, Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газар ,Ерөнхийлөгчийн зөвлөх, “Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга болон ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Ажлын хэсгийн  явцын талаарх мэдээллийг, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга бөгөөд“Эмээлт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”  ОНӨТҮГ-ын дарга Р.Дүүрэнбаяр танилцуулсаны дараагаар  ажлын хэсгийн гишүүдийн саналыг сонсож, төслийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн засгийн газрын хуралдаанд  танилцуулахаар боллоо.

 

Сэтгэгдэл бичих