Титмийн зар

Eng
>

Мянганы Сорилтын Корпораци болон “Бохир ус дахин боловсруулах төсөл” хэрэгжүүлэгч “Монконсалт” ХХК-ийн төлөөллүүд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагааны чиглэл, төслийн явц болон паркт төлөвлөгдөж буй цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, технологийн шаардлага зэрэгтэй танилцлаа.

Мянганы Сорилтын Корпорацийн төлөөлөгчид “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ашиглалтанд орж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос гаргаснаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид ирэх бохир усны бохирдлын хэмжээ буурч, тус газраас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл хөтөлбөр” нь үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Улмаар төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг цэвэршүүлэн “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн технологийн усан хангамж болон дулааны станцад эргүүлэн ашиглах боломжийн талаар нэмэлт судалгааг хийж, боломжит нөхцөлөөр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих