Титмийн зар

Eng

Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Дүүрэнбаяр болон паркийн албан хаагч, мэргэжилтнүүд салбарын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан болон арьс ширний салбарын үйлдвэрлэгчдийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцож, төслийн хэрэгжилт явцын талаар мэдээлэл хийв. Мөн Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны тэргүүн Б.Ганбаттай ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, паркт байрших үйлдвэрүүдийн төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.

 

Уулзалтын дараагаар “Монгол Шевро” үйлдвэрийн байр, технологийн үйл ажиллагаатай  танилцан, үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар  ярилцлаа.

Сэтгэгдэл бичих