Титмийн зар

Eng

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулах чиглэлээр санал тавьсан БНХАУ-ын SINOLIGHT компаний захирал болон төлөөлөгчдийг 2018 оны  01 дүгээр 30-ны өдөр  хүлээн авч Эмээлт паркийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн эх үүсвэрүүд, паркт байрших үйлдвэрүүдийн технологи зэргийг танилцууллаа.

Мөн паркийн төсөл хэрэгжих газар болон ундны усан хангамж болон технологийн усан хангамжийн эх үүсвэрийн худгийн цооног дээр очиж танилцлаа.

SINOLIGHT компаний төлөөлөгчдийн тавьсан хүсэлтийн дагуу Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, ноос ноолуурын холбоодтой хамтран Хан-Уул дүүрэг дэх арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн технологи, үйл ажиллагаа, хүчин чадал болон “ХАРГИА” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зэрэгтэй танилцлаа.

 

 

Сэтгэгдэл бичих