Титмийн зар

Eng

Засгийн газрын 2017 оны 12 сарын 13-ны өдөр батлагдсан 337 дугаар тогтоолын 1.7.(в)-д “худалдан авах ажиллагааг цахимаар (tender.gov.mn) зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэд мэдээлж байх;” гэж заасан тул тус тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Худалдан авах ажиллагааны цахим систем” P/www.tender.gov.mn/-ийн сургалтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар хамтран  2018 оны 01 дүгээр сарын 23, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан.

Уг сургалтанд Нийслэлийн засаг даргын харьяаны 30 гаруй байгууллагуудын 120 орчим төлөөлөл оролцсон.

Сэтгэгдэл бичих