Титмийн зар

Eng

Нийслэлийн орлогч дарга Ж.Батбаясгалан, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөнгөн үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Амаржаргал болон Үндэсний хөгжлийн газрын салбар хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк паркын дарга Х.Эрдэнэбилэг, үйлдвэр инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох мэргэжилтнүүд хамтран уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркын хөрөнгө оруулалтын талаар ярилцаж нийслэлийн орлогч Ж.Батбаясгалан тус төслийг эрчимжүүлэх тал дээр засгийн газар болон улсын их хуралд ажлын хэсэг байгуулан дэмжүүлэхээр санал хүргүүлсэнээ мэдэгдсэн юм. Үндэсний хөгжлийн газраас тус төслийг харъяалагдах яамаар дамжуулан концессын зүйлийн жагсаалтад оруулахыг дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ. Мөн ойрын хугацаанд эмээлтийн төслийн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамд, холбоодыг оролцуулсан уулзалт зохион байгуулахаар төлөвлөв.

 

 

Сэтгэгдэл бичих