Титмийн зар

Eng
>

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017 есдүгээр сарын 26-аас 28-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ нийслэл Хөх хотод “БНХАУ-Монгол-ОХУ”-ын эдийн засгийн коридорыг байгуулж, олон улсад чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлье гэсэн сэдвийн дор зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд хоёр талт уулзалт, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, мега-төслүүдийн танилцуулга, үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд манай улсын 390 гаруй аж ахуй нэгж, 1600 гаруй бизнес эрхлэгчид мөн 30 гаруй улсын төлөөлөгч, аж ахуй нэгжүүд оролцсон бөгөөд Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн уг экспо хоёр улсын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх дөрвөн үндсэн арга хэмжээний хүрээнд 23 хэсэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Тус арга хэмжээний нэг болох “Хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төсөл танилцуулах хурал”  2017 оны 9 сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж Монгол улсаас Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы “Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, цаашдын хамтын ажиллагааны гол томоохон төслүүд” сэдэвт илтгэлд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк төсөл танилцуулагдлаа.

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк төслийг сонирхож хөрөнгө оруулах чиглэлээр хамтран ажиллах санал ирүүлсэн БНХАУ-ын Sino Light Холдинг компанийн захирал Чэн Хуй болон төлөөлөгчид Монгол улсын Үндэсний Хөгжлийн газрын дарга болон бусад төлөөлөгчидтэй уулзаж харилцан санал солилцлоо.

 

Сэтгэгдэл бичих