Титмийн зар

Eng
>

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилго бүхий “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд 2017 оны 09 дүгээр сарын 28-30ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк зэрэг газрууд  оролцож үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулсан.Мөн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Сэтгэгдэл бичих