Титмийн зар

Eng

АЖЛЫН БАЙР:        Барилгын инженер

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркын барилга байгууламжийн зураг төсөл,тооцооллыг барилгын норм дүрэм,стандартын дагуу гаргах, угсралтын ажлыг удирдан зохион байгуулах,техникийн нөхцлийн шаардлагыг хангах,хяналт тавих.

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ  ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх;
  • Барилгын зураг унших, төсөв хийх чадвартай;
  • ХАБ-ийн талаар мэдлэг, мэдээлэлтэй;
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Peace Building 408 тоотод  2017 оны  10 дугаар сарын 16-ний өдрөөс  2017 оны 10 дүгээр  сарын 23-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

 

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

 

Сэтгэгдэл бичих