Титмийн зар

Eng
>

АЖЛЫН БАЙР:  Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг зааврын дагуу хөтлөн явуулах, хэрэгжилтийг хангуулах, байгууллагын өдөр тутмын ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдол, ирсэн бичгийг хүлээн авч бүртгэн, холбогдох албан тушаалтанд өгөх, хариуг явуулах, байгууллагын ,хүний нөөцийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, газрын даргын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бэлтгэлийг хангах, ажлын цагийн хуваарийг зохицуулах, шуурхай байдлыг хангах, өгсөн үүрэг даалгаврыг холбогдох албан хаагчид хүргэх, шаардлагатай мэдээллээр хангуулах, иргэд байгууллага, албан тушаалтныг уулзуулах үйл ажиллагааг зохион байгуулах.

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг Төрийн удирдлага, Хүний нөөцийн удирдлага, Эрх зүйч мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 2жил болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Гадаад орны эрх зүйн мэдлэгтэй байх;
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны мэдлэгтэй;
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;

 

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Нисора тауэр 4 давхарт  2017 оны 01 дугаар сарын 30-ний өдрөөс  2017 оны 02дүгээр  сарын 06-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

 

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих