Титмийн зар

Eng
>

АЖЛЫН БАЙР:  Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ  үнэлгээ  хийх, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, тайлан, мэдээг боловсруулан хүргүүлэх;

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Төрийн захиргааны удирдлага, эрх зүйч, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засагч, инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 2жил болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх;
  • Холбогдох хууль дүрэм, журам, зохицуулалтын талаар сайтар мэдлэгтэй;
  • Тайлан мэдээнд дүн шинжилгээ хийх;
  • Нягтлан бодох бүртгэлийн программ дээр ажилладаг байх;
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Peace Building 408 тоотод  2017 оны 06 дугаар сарын 26-ний өдрөөс  2017 оны 07дүгээр  сарын 03-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

 

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

 

Сэтгэгдэл бичих