Титмийн зар

Eng

АЖЛЫН БАЙР:  Төсвийн мэргэжилтэн

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ундны болон ахуйн усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээ, дулаан хангамжийн шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын явцад хяналт тавьж, дүгнэлт гаргах;

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 3жил болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Зураг төслийн autocad, төсвийн эстиматор зэрэг програм дээр ажиллах чадвартай байх;
  • Мэргэшсэн төсөвчин байх;
  • Худалдан авах ажиллагааны талаар мэдлэгтэй
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай;

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Peace Building 408 тоотод  2017 оны 01 дугаар сарын 25-ний өдрөөс  2017 оны 02дүгээр  сарын 01-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  70100711,77117011 /ажлын цагаар/ утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

 

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

 

Сэтгэгдэл бичих