Титмийн зар

Eng

ffffffffffffffffffffffffffffffffffffff

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн Газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Үйлдвэрлэл, Хөгжлийн Байгууллага(UNIDO) –оос хамтран зохион байгуулсан “Арьс, шир боловсруулах ЭКО үйлдвэрлэлийн бүс, үйлдвэрлэлээс гарах хаягдлын менежмент” сэдэвт Бүгд Найрамдах Турк улсад зохион байгуулагдсан сургалтанд  “Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам” –ны Хөнгөн Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк”ОНӨТҮГ –ийн Хөнгөн үйлдвэрийн технологич инженер М.Баярсүрэн нар 2017 оны 05 сарын 02 –оос 2017 оны 05 сарын 13 –ны хооронд хамрагдлаа.

Тус сургалтаар Бүгд Найрамдах Турк улсын арьс, шир боловсруулалтын Тузла, Бурса хот дахь үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлт, үйл ажиллагаа болон бусад оронд хэрэгжүүлсэн үйлдвэрлэлийн бүсийн талаар мэдлэг, мэдээлэл олгосон байна.

Мөн Арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн ЭКО бүс, үйлдвэрлэлээс гарах шингэн хаягдлыг боловсруулан процесст эргүүлэн ашиглах, хатуу хаягдлыг боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник, технологи зэрэгтэй танилцах дадлага хийсэн зэрэг нь онол, практикийн мэдлэг олгох чухал ач холбогдолтой сургалт болсон байна.

Сургалтанд Монгол улсыг төлөөлөн оролцсон Д.Амаржаргал, М.Баярсүрэн нар сургалтаар сурсан, мэдэснээ “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк” –ийг бүтээн байгуулах ажилд тусган ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих