Титмийн зар

Eng

fff

Нийслэлийн Засаг даргын  Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч дарга П.Баярхүү болон Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ БНХАУ-ын Сино Лайт групп корпорацийн гадаадын төсөл хариуцсан тэргүүн дэд дарга болон бусад төлөөллийг 2017 оны 6 сарын 2-ны өдөр хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Сино Лайт компанийн удирдлагууд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн Парк төслийн талбай болон холбогдох баримт бичигтэй танилцан, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах саналаа уламжилсан бөгөөд орлогч дарга тус саналд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн Сино Лайт групп корпорацийн төлөөлөгчид Хөгжлийн банк болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Хоёр талын цаашдын хамтын ажиллагааны хүрээнд “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын төлөөлөл 2017 оны 6 сарын 11-14-ний өдрүүдэд тус корпорацийн Фужиан мужийн Жин Жиан хот дахь Хөнгөн үйлдвэрлэлийн паркийг үзэж танилцахаар боллоо.

kkkkkkkkkkkkkkkkkkk

kkkk

Сэтгэгдэл бичих