Титмийн зар

Eng
>

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 83 жилийн ойн хүрээнд арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн Спортын 4 төрөлт тэмцээн 3 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

1

Тус тэмцээн нь арьс ширний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлж, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, чийрэгжүүлэх, спортын шилдэг аж ахуй нэгжийг шалгаруулах, компани хоорондын харилцааг нэгтгэхэд чиглэгдсэн юм.

2

Нийт 20 байгууллагын 400 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсноос Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨТҮГ-ын эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрлөөр алтан медаль, эмэгтэй шатрын төрлөөр мөнгөн медаль, эрэгтэй ширээний теннисний төрлөөр хүрэл медалиудыг тус тус хүртэж амжилттай оролцлоо.

3 4

Сэтгэгдэл бичих