Титмийн зар

Eng
>

Монгол улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг угтан Нийслэлийн Архивын газраас “Нийлэлийн хэмжээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх нь” сэдэвт нэгдсэн сургалт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагт Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны “Иргэний танхим”-д зохион байгуулагдсан.

Тус сургалтанд байгууллагын Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Түвшинзаяа, Мэдээллийн технологийн инженер бөгөөд гадаад харилцааны мэргэжилтэн Г.Цэнджав, Архивын эрхлэгч А.Анхзаяа  нар тус тус хамрагдлаа.

Сургалтаар Нийслэлийн архивын газар нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран Архив, албан хэрэг хөтлөлтийн модуль сургалт зохион байгуулах ба тус сургалтанд байгууллагуудын Бичиг хэргийн ажилтан, Хүний нөөцийн мэргэжилтэн, Алба нэгжийн удирдлага нь хамтрач ажиллах шаардлагатай байгааг дурдсан. АХХС /Албан хэрэг хөтлөлтийн систем/ edoc программын өнөөгийн хэрэглээнд одоогийн байдлаар бүртгэлтэй Нийслэлийн 888 байгууллага, идэвхитэй хэрэглэгчид 10901 хэрэглэж байгаа бөгөөд 2016 оны 07 дугаар сараас одоог хүртэл цахимаар нийт 43,000 гаруй бичиг явуулсан байна. Өнгөрсөн 2015 онд Нийслэлийн хэмжээнд нийт 92,000 бичиг явсан байдаг. Иймд Нийслэлийн хэмжээнд 100,000 бичиг гэж тооцоолсноос хэвлэмэл хуудас болон цаасны хэмнэлттэй цахимаар албан бичиг явуулах нь үр дүнтэй талаар танилцуулсан.

arhiw

Сэтгэгдэл бичих