Титмийн зар

Eng
>

1

2016 оны 8 дугаар сард Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, хоёр хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хүрээнд  Пусан хотоос тодорхой төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллах санал боловсруулахаар Пусан хотын Байгаль орчны корпорацийн ерөнхийлөгч Ли Жонвон, Пусан хотын Эдийн засгийн хөгжлийн агентлагийн ерөнхийлөгч Ким Бёнчү тэргүүтэй  ажлын хэсэг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ажиллах юм.  Тус ажлын хэсэг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн төслийн талбайтай танилцсан бөгөөд тэд урт хугацааны томоохон төслүүдээс гадна ойрын хугацаанд шууд хэрэгжих боломжтой төсөл хөтөлбөрүүдийг сонирхож буйгаа илэрхийлсэн.

Сэтгэгдэл бичих