Титмийн зар

Eng
>

 ПАРКИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛИЙГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭВ. 

1212121

Паркийн Даргын зөвлөлийн хурал 2016 оны 09 дугаар сарын 21-ний өдөр “Эмээлт Хөнгөн үйлдвэрийн, Үйлдвэрлэл, Технологийн парк” ОНӨТҮГ –ын дарга М.Гончигжав, Төсөл хэрэгжүүлэх хэлтсийн Ерөнхий инженер Г.Пүрэвдорж, Захиргаа, Санхүү, Төлөвлөлтийн хэлсийн Ахлах мэргэжилтэн П.Түвшинзаяа, Нягтлан бодогч Г.Батням, Дотоод хяналт – шинжилгээ, үнэлгээ хариуцсан А.Нямхүү нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хэлэлцсэн асуудал:

№1. Дулаан, станцын инженерийн ажлын байрны сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж, явцыг танилцуулах асуудлаар хэлэлцэж Хөдөлмөр зуучлалын бирж, Цахим хуудас, Хөдөлмөрийн яамны хамтран ажилладаг байгууллагуудад Цахилгааны инженер болон цахилгаан техникч мэргэжилээр ажилтан сонгон шалгаруулах ажлын зохион байгуулахыг А.Нямхүүд үүрэг болгов. Хэрэгжүүлсэн ажлын явцыг 09 дүгээр сарын 28-нд танилцуулахыг даалгав.

№2. Нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай асуудлыг шйидвэрлэх талаар ярилцаж Засаг даргын захирамжийн төслийг 2016 оны 09 дүгээр сарын 23-нд бэлтгэж, танилцуулах, шийдэгдэх боломжийг судлах. Захирамж гаргах боломжгүй бол Газрын даргын эрхийн хүрээнд тэтгэмж олгох ажлыг судлахыг Г.Батнямд үүрэг болгов.

№3. Нягтлан бодогч-ийн цалингийн шатлалыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар ярилцан ажлын гүйцэтгэл ур чадварын сайн байдлыг харгалзан үзэж цалингийн шатлалыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, холбогдох тушаалын төсөл боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг Захиргаа санхүү төлөвлөлтийн Ахлах мэргэжилтэн П.Түвшинзаяад үүрэг болгов. Хэрэгжилтийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр газрын даргад танилцуулахыг даалгав.

№4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулж буй “Олон улсын эдийн засгийн даяарчлал, аж үйлдвэржилтийн шилжүүлэлт” сэдэвт сургалт, семинарт хамрагдсан ажилчид тайлан танилцуулах асуудлаар хэлэлцэж уг сургалт, семинарт 8 өдрийн турш шат дараалан зохион байгуулагдсан 8 төрлийн семнинарын англи хэл дээрх материалуудыг монгол хэл дээр болгон орчуулж байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулга хийж, сургалт хийх, цаашид сонин сэтгүүлд цуврал хэлбэрээр мэдээлэл болгон боловсруулан ажиллах, Хөрөнгө оруулалтын арга хэлбэр, төрлийн талаар жагсаалт гаргах, Зохион байгуулсан байгууллагатай хариуцах, талархал илэрхийлэх ажлууд зохион байгуулахыг М.Жавхланчимэг, Г.Батням, А.Анхзаяа нарт үүрэг болгов. Зохион байгуулсан ажлын гүйцэтгэл явцын мэдээллийг 2016 оны 10 дугаар сарын 05-ний өдөр илтгэх хуудсаар танилцуулахыг даалгав.

МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛСАН: Э.ТӨМӨРТОГТОХ

 

Сэтгэгдэл бичих