Титмийн зар

Eng

9m3a8458

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын 3 албан хаагч БНХАУ-ын Засгийн газрын зардлаар БНХАУ-н Wuhan хотод  2016 оны 8 сарын 26-аас 9 сарын 15-ны хооронд Хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулагдсан  “Эдийн засгийн даяарчлал ба аж үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт семинарт хамрагдлаа. Тус семинараар дамжуулан хөгжиж буй улс орнуудад эдийн засгийн даяаршил, түүний сорилт ба боломж, олон улсад үйлдвэрлэлийг нэвтрүүлж, хөгжүүлэх талаар БНХАУ-ын туршлагаас хуваалцах болон улс орнуудын найрамдал, цаашдын хамтын ажиллагааг дэмжих холбоосыг бий болгох зорилготойгоор нийт                21 орны 72 төлөөлөгчдийг хамруулжээ.

БНХАУ нь сүүлийн 30 жилийн хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтийг үзүүлж өнөөдөр дэлхийд тэргүүлэгч улс болон хөгжихөд тус улсын улс төрийн тогтвортой байдал, засгийн газрын бодлого, шийдвэр, урт хугацааны стратеги төлөвлөгөө, аж үйлдвэржилт түүний шинэчлэлт, төрөлжүүлэлт болон импортыг хязгаарлах замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж мөн банкны салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл бичих