Титмийн зар

Eng

 

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк нь сургалт хөгжлийн тогтолцоог бодитой хэрэгжүүлэн зорилтот сургалтуудаа Гадаад улс орнуудын засгийн газар болон Олон улсын байгууллагуудаар дамжуулан ажилтан, албан хаагчдаа богино хугацааны сургалтуудад мэргэшүүлэн ур чадвар, туршлагад суурилсан мэргэжлийн байгууллага болохоор ажиллаж байна.

Паркийн Хүний нөөцийн бодлого, хүний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын засгийн газрын зардлаар 6 ажилтан Олон улсын эдийн засгийн бүсийн хөгжлийн тухай 24 хоногийн сургалтанд хамрагдаад байна.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын зардлаар 1 ажилтан Олон улсын стандрчлалын тухай хөтөлбөрт сургалтанд 2016 оны 10 дугаар сарын 17-оос эхлэн 54 хоногийн сургалтанд хамрагдахаар боллоо.

Цаашид паркийн ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх зорилгоор Гадаад улс орнуудын засгийн газрын болон Олон улсын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулахаар Элчин сайдын яамдууд болон Олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

 

Боловсруулсан:

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн                                         /Т.Түвшинзаяа/

 

Сэтгэгдэл бичих