Титмийн зар

Eng
>

 “ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРT ЗАРЛАЖ БУЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА

 

АЖЛЫН БАЙР:        Дулааны цахилгаан станцын инженер

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Цахилгааны шугам сүлжээний ажлууд, дулааны станц, цэвэрлэх байгууламж, ундны усан хангамж зэргийг хянах, угсралтын ажилд хяналт тавих, ашиглалт засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах;

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Цахилгааны тоноглолыг угсрах, тохируулах, турших болон засвар үйлчилгээ хийх өндөр мэдлэг, чадвартай байх;
  • Үйлдвэрийн цахилгаан хангамжийн тооцоо судалгаа хийх болон зураг схем гаргах чадвартай байх;
  • Мэргэжлээрээ 1 жил болон түүнээс дээш ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн анхан шат болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Зураг төслийн autocad програм дээр ажиллах чадвартай байх;
  • Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны соёлтой байх;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • Өндөр хүчдэл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Компьютерийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх;
  • Эерэг зөв хандлагатай байх;
  • Шинэ санаа дэвшүүлэн ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;
  • Өндөр ба нам хүчдэлийн цахилгаан хангамжийн байгууламж, барилгын цахилгаан монтажийн угсралт дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ:

  • Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
  • “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токиогын гудамж, Нисора таурын 404 тоотод  2016 оны  08 дугаар сарын 29-ний өдрөөс  2016 оны 09 дүгээр  сарын      05-ны өдрийг хүртэл ажлын цагт хүлээн авна.

 

БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:

  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
  • Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл;

 

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргын 99074622, 88749417 /ажлын цагаар/ дугаарын утсаар холбогдож мэдээлэл авч  болно.

 

ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.

 

 

 

 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих