Титмийн зар

Eng
>

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  /2020.07.08/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанаас   тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Засгийн газарын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга М.Баярмагнай нар байлцав. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан   “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн […]

Арьс ширний үйлдвэрлэл салбар нь Хөнгөн үйлдвэрийн томоохон салбарын нэг бөгөөд Монгол орны 21 аймаг 330 суманд бэлтгэж буй 10-11сая арьс шир бэлтгэж , үүний 30%-г үндэсний үйлдвэрлэгчид өөрийн хөрөнгөөр худалдан авч 10%-г гүн, 80%-ыг хагас боловсруулж, 75% нь хагас болон анхан шатны боловсруулалт хийгдэн БНХАУ руу экспортолж байна. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн туйлын зорилго нь байгальд ээлтэй технологиор анхан шатны боловсруултаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино. Түүхий эдийн бэлтгэлийн системийг […]

УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль 2020 оны 6 дугаар сард ээлжит удаагаа тохиож орон даяар сонгуулийн сурталчилгаа идэвхижэн, хүн бүр дор бүрнээ улс төржсөн цаг үед Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн Парк /ЭХҮҮТП/-ийн ОНӨТҮГ-ын хамт олны ажил ид өрнөж, Дэлхийн Банк /World bank/ болон Германы хөрөнгө оруулалтын зөвлөх /KPB Consulting/-тай хийх ахисан шатны уулзалтад амжилттай бэлтгэн оролцлоо. Уулзалтын үр дүнд Дэлхийн банк 200 сая ам.долларын хөрөнгийг ЭМЭЭЛТИЙН ҮТП-ийн Эдийн засгийн […]

Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ магнайлан гарч Хурдан харцагтан хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй ард түмэндээ Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Паркийн хамт олноос Тулгар төрийн 2229 Их Монгол Улсын 814 Ардын хувьсгалын 99 жилийн ойн Баяр наадмын баярын мэнд дэвшүүлье. Эх сурвалж: Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк ОНӨТҮГ 2020.07.10

АРМАНО корпарациас зохион байгуулсан Арьс шир боловсруулалах үйлдвэрийн технологийн шинжээч-лаборант бэлтгэх сургалт: 2020 оны 6-р сарын 16-аас 2020 оны 6-р сарын 20-ны өдрийн хооронд /37 цаг / НҮБ-ийн ЮНИДО-ийн Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “SECiMC 2” төслийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлийн чадавхийг сайжруулах зорилготой “Аж үйлдвэрлэлийн ирээдүй”   сургалтын төвд зохион байгуулагдсан. Сургалтад ЭХҮҮТП, Дархан арьс ширний цогцолбор, Арьс шир боловсруулах “Түмэн шир” ХХК-ийн төлөөлөл хамрагдаж , амжилттай суралцаж батламж […]

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн хурлаар Нийслэлийн өмчит концессын жагсаалтад нэмэлт өөрлчлөлт орууллаа. Концессын зүйлийн жагсаалтад Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн паркийн Усан хангамжийн бүтээн байгуулалт 5,8 тэрбүм төгрөг, Технологийн усан хангамж 5,2 тэрбум төгрөгийн зураг төсөв хийгдсэн бүтээн байгуулалтын ажил нэмэгдлээ. Ингэснээр дээрх инженерийн дэд бүтцийн 2 ажлын хөрөнгө оруулалтад концессын журмаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой боллоо. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ […]

Дэлхийн банкны гамшгийн эрсдэлийн менежментийн ахлах мэргэжилтэн Поонам Пиллай , Дэлхийн банкны монгол дахь суурийн төлөөлөгч Андрей Михнев нартай Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Золзаяа нар Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл Технологийн Парк-ийн төслийн асуудлаар Онлайн уулзалт хийлээ.   Эх сурвал: ЭХҮҮТП 2020.05.12

Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, түүний гишүүд байгууллагуудын санаачилгаар Үйлдвэр технологийн паркийн ажлын албаны инженер техникийн ажилтнуудыг урьж үйлдвэрүүдийн төлөөлөл болох Мон-Ирээдүй ХХК, Их Эргэлт ХХК болон Булигаар ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулж, талууд өмнөх уулзалтуудаар яригдсан ҮТП-т үйлдвэрүүдийг байршуулахад газар хуваарилах асуудлыг үйлдвэрийн орчинд бодитоор мэдрэх боломж олгож, Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцан уялдааг сайжруулахад түлхэц болсон уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийн талбайгаа үзүүлж, цаашид өсөн нэмэгдэх ирээдүйн […]

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дарга Г.Наранбаяр нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай уулзаж тус паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож хүсэлт гаргалаа. Уулзалтаар паркт байрших үйлдвэрүүдэд газар олгох журам, Арьс ширний үйлдвэрээс гарсан бохир усыг цэвэрлэн үйлдвэрт эргүүлэн […]

ЭХҮҮТП ОНӨТҮГ, МАШҮХ-ны удирдлага, холбооны гишүүн байгууллагын төлөөлөл, үйлдвэр эрхлэгчид оролцсон уулзалт МАШҮХ  байранд боллоо. Уулзалтыг нээж ЭХҮҮТП-ийн дарга Г. Наранбаяр товч танилцуулга хийж, Паркийн  ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар паркад байрших арьс ширний үйлдвэрүүдийн байршил, хэмжээгий талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭХҮҮТП-ийн Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга Д. Энх –Амгалан танилцуулав. Танилцуулсан асуудлаар  оролцогсод асуулт асууж санал бодолоо солилцон харилцан ярилцаж дараа дараагийн хамтран хийх ажлыг ярилцав. Эх сурвалж: ЭХҮҮТП   2020.05.01