(+976) 7010-0711

Танилцуулга

“ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн Хөнгөн үйлдвэрийн парк болох

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

2012 онд Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг Даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй үйлдвэр технологийн парк, суурьшлын шинэ бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулах.

Байгууллагын товч түүх

  • “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл,технологийн парк” нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08 ны өрдийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд хавсралтаар тус газрын дүрмийг баталсан.
  • 2014 оны 10 дугаар сарын 02–нд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
  • Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1046 тоот тогтоолоор “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн бүтэц орон тоог удирлага, төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалт, инженер, технологийн чиглэлээр ажиллах 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан.
  • Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн 139 тоот захирамжаар аж үйлдвэрийн парк байгуулах зорилгоор 160 га газрыг “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн нэр дээр олгосон.
  • Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр олгосон.

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил

Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд доорхи ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

  • Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /2017/
  • Паркийн Техник Эдийн Засгийн Үндэслэл батлагдсан /2011/
  • Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө батлагдсан /2017/
  • Паркийн үндсэн цахилгаан хангамжийн 110/35/10 кВ дэд станц, 2.2 км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл /2016/
  • Паркийн үерийн уснаас хамгаалах барилга байгууламжийн зураг төсөл
  • Ундны усан хангамжийн барилга байгууламжийн зураг төсөл
  • Технологийн усан хангамжийн барилга байгууламжийн зураг төсөл
  • Барилга угсралтын үеийн түр цахилгаан хангамжийн 2х800 кВа дэд өртөө баригдаж ашиглалтанд орсон.
  • Паркийн дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл, авто замын ажлын зураг төсөл хийгдэж байна.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

  • Паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан /2016он/
  • Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлон хөрөнгө оруулалтын хувилбаруудыг боловсруулсан /2017он/
  • Хөрөнгө оруулагчдад бүтээн байгуулалтанд оролцох санал тавьж, сонирхсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

Инженер техникийн чиглэлээр

  • Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шаардлагыг боловсруулсан /2016 он/
  • Дэд бүтцийн байгууламжийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд нийт 18 ажлын даалгаварыг бэлтгээд байна.

Хууль эрх зүйн орчны талаар

  • Паркийн эрх зүйн байдлын тухай шинэ хуульд саналаа тусгуулсан
  • Паркийн байгаль орчны үнэлгээг хийлгэсэн
  • Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шалгуурт санал оруулсан.
  • Үйлдвэрлэл технологийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал хүргүүлэн ажиллаж байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 173 дугаар захирамжаар Эмээлт парк төслийн ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга замыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn