Танилцуулга
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Эрхэм зорилго
Дэлхийн жишигт нийцсэн мал аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино.
Байгууллагын үйл ажиллагааны чиглэл
2012 онд Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг Даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй үйлдвэр технологийн парк, суурьшлын шинэ бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулах.
Байгууллагын товч түүх
“Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл,технологийн парк” нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08 ны өрдийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд хавсралтаар тус газрын дүрмийг баталсан.
2014 оны 10 дугаар сарын 02–нд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1046 тоот тогтоолоор “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн бүтэц орон тоог удирлага, төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалт, инженер, технологийн чиглэлээр ажиллах 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан.
Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн 139 тоот захирамжаар аж үйлдвэрийн парк байгуулах зорилгоор 160 га газрыг “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк”-ийн нэр дээр олгосон.
Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр олгосон.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн №11 тогтоолоор “ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” нийсдэдийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулагдсан.
төслийн бэлтгэл ажил
Аж үйлдвэрийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл
Ундны усны гидрогеологийн судалгаа
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол
Үерийн байгууламжийн ажлын зураг төсөв
Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөв
Технологийн усан хангамжийн ажлын зураг төсөв
Ундны усан хангамжийн ажлын зураг төсөв
Паркийн техник технологийн түвшний үнэлгээ
Барилга угсралтын үеийн цахилгаан хангамж
Аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
Парк доторх инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөв
Паркийн дотор авто замын ажлын зураг төсөв
Паркийн хамгаалалтын бүсийн ажлын зураг төсөв тус тус хийгдсэн.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр
Паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан /2016он/
Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлон хөрөнгө оруулалтын хувилбаруудыг боловсруулсан /2017он/
Хөрөнгө оруулагчдад бүтээн байгуулалтанд оролцох санал тавьж, сонирхсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байна.
Инженер техникийн чиглэлээр
Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шаардлагыг боловсруулсан /2016 он/
Дэд бүтцийн байгууламжийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд нийт 18 ажлын даалгаварыг бэлтгээд байна.
Хууль эрх зүйн орчны талаар
Паркийн эрх зүйн байдлын тухай шинэ хуульд саналаа тусгуулсан
Паркийн байгаль орчны үнэлгээг хийлгэсэн
Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шалгуурт санал оруулсан.
Үйлдвэрлэл технологийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд санал хүргүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 173 дугаар захирамжаар Эмээлт парк төслийн ажлыг эрчимжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга замыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.