(+976) 7711-0711

Албан хаагчийн ёс зүйн дүрэм

АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

1.1. Энэ дүрмийн зорилго нь байгууллагын албан хаагчид албаны үйл ажиллагаандаа с зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Байгууллагын дарга болон 2 хэлтэст ажиллаж байгаа албан хаагчдад, төрийн албаны ёс зүйн хяналт тавьж, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журам энэ дүрмээр хүлээсэн хэм хэмжээг сахин мөрдөнө.

Хоёр. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

2.1. Албан хаагч үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:
2.1.1. Үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина.
2.1.2. Шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
2.1.3. Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн дээдлэн хүндэтгэнэ.
2.1.4. Иргэдэд чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.
2.1.5 Албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна.
2.1.6. Албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн хувьд төвийг сахиж, улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа нөлөөллөөс ангид байна.
2.1.7. Захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ.
3.1. Албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
3.1.1. Энэ дүрмийн 2.1.1.-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, эрхзүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах.
3.1.1.б. Хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.
3.1.1.в. Харьяалах дээд шатны, албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах.
3.1.1.г. Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх.
3.1.1.д. Байгууллагын болон хувь хүнийн нууцаар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах хамгаалах.
3.1.1.е. Бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг хориглоно.
3.1.1.ё. Удирдлагын санал бодолд үл нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх.
3.1.2. Энэ дүрмийн 2.1.2.-т заасан арга хэмжээний хүрээнд:
3.1.2.а. Байгууллагын эд хөрөнгө техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, эд хөрөнгө, техник хэрэгслийн зөв гамтай хэрэглэх.
3.1.2.б. Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод гадаадын аливаа иргэн хуулийн этгээдэд хууль бусаар давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл бусад хангамж авах.
3.1.2.в. Хамаарал бүхий этгээдийн ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих, албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх.
3.1.3. Энэ дүрмийн 2.1.3.-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.3.а. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх.
3.1.3.б. Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах ялгаварлан гадуурхахгүй байх.
3.1.3.в. Жендэрээр ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх.
3.1.4. Энэ дүрмийн 2.1.4.-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.4.а. Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харьцаж төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх.
3.1.4.б. Байгууллагын нэр хүндийг ямагт дээдэлж ажиллах.
3.1.4.в. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргалгүй, олон нийтийн газар мөрдөх дэг журмыг сахих.
3.1.4.г. Байгууллагаас явуулж буй бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх.
3.1.5. Энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.5.а. Албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах.
3.1.5.б. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх.
3.1.6. Энэ дүрмийн 2.1.6.-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.6.а. Ажиллаж байгаа хугацаанд улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөнөөс аливаа үүрэг хүлээхгүй нөлөөлөлд автахгүй байх.
3.1.6.б. Төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн аливаа жагсаал цуглаанд оролцох, мэдээ мэдээлэл тараахгүй байх.
3.1.6.в. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурь илэрхийлэх
3.1.7. Энэ дүрмийн 2.1.7.-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд:
3.1.7.а. Удирдлагадаа байгаа өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх.
3.1.7.б. Хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгал бүрдүүлэх.
3.1.7.в. Хамт олны дунд ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх.
3.1.7.г. Авилгын орчин үүсэхээс сэргийлэх
3.1.7.д. Удирдлагадаа байгаа ажилтныг улс төрийн үйл ажиллагаанд татагдан орохоос сэргийлэх.
3.1.7.е. Ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөөс сэргийлэх.
3.1.7.ё. Удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, хясан боогдуулж болохгүй.
3.1.7.ж. Албан харилцаанд хүний эрх, эрх чөлөөний халдашгүй байдлыг баримтлах.
3.1.7.и. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх.
3.1.7.к. Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд сааж учруулж болохгүй.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага
4.1. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүйг ёс зүйн зөрчил гэнэ.
4.2. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан хаагчид зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах хариуцлага хүлээлгэнэ.
4.2.1. Уучлал гуйхыг үүрэг болгох.
4.2.2. Сануулах.
4.3. Албан хаагч энэ дүрмийн 3.1.5.д заасны дагуу сайн дураараа албан чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцно.
4.4. Албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн хариуцлага ногдуулна.

Тав. Ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг хүлээж авах, шалгаж шийдвэрлэх
5.1. Албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэд, байгууллага аж ахуйн нэгжийн гомдол мэдээлэл, эсвэл олон нийтийн сүлжээнд мэдээлэгдсэн, болон байгууллагын дотоод хяналтаар илэрсэн мэдээ, хэлтсийн дарга нарын саналыг үндэслэсэн баримт нь шалгалт явуулах үндэслэл болно.
5.2. Албан хаагчидтай уулзаж шаардлагатай мэдээлэл цуглуулах.
5.3. Ёс зүйн хэм хэмжээ сахилгыг зөрчсөн нь тогтоогдвол ёс зүйн зөвлөлөөр оруулна.

Зургаа. Байгууллагын ёс зүйн зөвлөл

6.1. Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын ёс зүйн зөвлөл (Цаашид “Ёс зүйн зөвлөл”) гэх байгууллагын дэргэд ажиллана.
6.2. Ёс зүйн зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.3. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол мэдээллийг шалгасан албан тушаалтан болон, ёс зүйн зөрчилд холбогдсон албан албан хаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож болно.
6.4. Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна.
6.5. Ёс зүйн зөвлөлийн ажилд байгууллагын удирдлага дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Ёс зүйн зөрчлийн талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх
7.1. Байгууллагын дарга албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргаж, байгууллагын дотоод сүлжээд байршуулан мэдээлнэ.

Газрын даргын 2020 оны дугаар сарын -ний
өдрийн дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга
Захиргаа, санхүү төлөвлөлтийн хэлтсийн дарга
Гишүүд
Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга
Ахлах инженер

Газрын даргын 2020 оны дугаар сарын -ний
өдрийн дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ёс зүйн зөвлөл нь /цаашид “Зөвлөл” гэх/ байгууллагын “Албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж хариуцлага хүлээлгэх, үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.
1.2. Зөвлөл нь “Албан хаагчийн ёс дүйн дүрэм” холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцыг хадгалах, хараат бус байх зарчмыг баримтална.

Хоёр. Ёс зүйн зөвлөл
2.1. Зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгууллагын дарга батална.
2.3. Зөвлөл нь ёс зүйн зөрчил, авилга ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй албан хаагчдаас бүрдэнэ.
2.4. Зөвлөлийн гишүүн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүнээс чөлөөлж шинээр томилно.
2.5. Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй:
2.5.1. Ажилтны ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах.
2.5.2. Ёс зүйн зөрчил үүссэн тохиолдолд дүн шинжилгээ хийх, учир шалтгааныг тогтоох, шийдэх арга замыг тодорхойлох.
2.5.3. Ёс зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх.
2.5.4. Албан хаагчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авах.
2.5.5. Албан хаагч үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах, хариу өгөх
2.5.6. Ёс зүйн зөрчил хариуцлагын талаар мэдээ, тайлан гаргана.
2.7. Зөвлөлийн гишүүн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгах, нууцыг хадгалах, хуралд оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурлаас гарах шийдвэрт хариуцлагатай оролцох, ёс зүйн зөрчил гарсан эсэхэд саналаа хэлэх, зөвлөлийн дарга томилсноор зөвлөлийн хурлын даргалах бүрэн эрхтэй.
2.8. Зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлын товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хурлыг удирдах, гомдол хүсэлтийг хүлээн авах, бүрэн эрхтэй.
2.9. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын тэмдэглэл хөтлөх, хурлаас гарсан шийдвэрийг архивын нэгж болон албан хаагчид хүргүүлэх, танилцуулах.
2.10. Зөвлөлийн гишүүд 100 хувь ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
2.11. Хурлын шийдвэр гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
2.12. Зөвлөл нь байгууллагын албан бичиг тэмдэгтийн хуудас, тэмдгийг хэрэглэнэ.

Гурав. Гомдол хүлээн авах шийдвэрлэх үйл ажиллагаа
3.1. Амаар гаргасан гомдлыг гомдол гаргагчаас бичгээр баримтжуулж авна.
3.2. Гомдол хүлээн авагч гомдлыг чандлан хадгална.
3.3. Дүгнэлт нь нотлох баримтад үндэслэсэн байна.
3.4. Зөвлөлийн дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг үндэслэн шийдвэрлэж өгнө.
3.5. Зөвлөл нь дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээд хяналт тавьж ажиллана.
3.6. Ёс зүйн зөвлөлийн шийдвэр үндэслэлгүй, эсвэл хүндэдсэн гэж үзвэл тухайн албан хаагч 5 өдрийн дотор зөвлөлд бичгээр гомдлоо гаргаж болно.



© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn