“ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАРT ЗАРЛАЖ БУЙ ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА.
ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭН
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ
- Компанийн хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
- Хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх
- Төрийн болон холбогдох байгууллагад компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Мэргэжлийн ур чадвар, туршлага
- Хуульч, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хууль, эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Монгол, англи хэл бичгийн өндөр түвшний ур чадвартай
Хувь хүний хандлага, ур чадвар
- Ажил хэрэгч, харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
- Багаар болон бие даан ажиллах чадвар сайтай;
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай;
- Бүтээлч, шинийг санаачлагч сэтгэлгээтэй;
- Ажлыг түргэн шуурхай, эмх цэгцтэй зохион байгуулж, гүйцэтгэх ур чадвартай;
- Ажлын ачаалал даах чадвартай;
- Тогтвор суурьшилтай ажиллах;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бүрэн бөглөсөн байх);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /диплом, сертификат/ эх хувийг хуулбарын хамт;
- Өмнөх ажиллаж байсан газрын тодорхойлолт;
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Хаяг: “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын албан тушаалын сонгон шалгаруулалтанд орох иргэдийн материалыг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Оранж плаза, Самбуугийн гудамж 707 тоотод ажлын цагт хүлээн авна.
E-mail: http://www.emeeltpark.mn/
Утас: 70100711, 77117011